Tuesday 10 March 2015

Хэрэггүй зүйлсээс мөнгөө хэмнэх 12 арга

http://diy.diply.com/creativeideas/ways-save-money/102902 - c орчуулав.

1. ТВ-ийн кабелаа таслах.
Та үзэх, үзэхгүй хэрэггүй олон сувагтай кабелд их мөнгө төлж байснаас, Netflix зэрэг онлайн үйлчилгээг сонговол, жилийн хэрэглээ тань хамаагүй хямд байна гэнэ. Мөн үнэгүй кино үздэг сайт ч ашиглаж болно гэнэ. Харин Монголд ийм байх эсэхийг тооцож үзэе. Жишээ нь, Univision сард 29,900 төг, жилд 358,800 төг. Үүнд интернэт, суурин утас, 150 суваг багтсан.
Харин дээрх хэлсэн онлайн төрлийн үйлчилгээг авахад, Univision anywhere гэхэд 1 хоногийн 150 төг, 360 хоногт 41,900 төг-ийн эрх санал болгож байдаг юм байна. Онцлог нь зөвхөн Монгол сувгууд тул, хэрэв дандаа монгол суваг үздэг бол байж болох л юм.

Бусад зөвлөгөөг мөн дарааллан орчуулахдаа, Монголын нөхцөлд хэр тохирох талаар мөн саналаа оруулна.

2. Судалгаа хийх.
Авах зүйлсээ интернэт болон бусад байдлаар судлаж үзэж авах хэрэгтэй. Жижиг, том ямар ч худалдан авалт хийхдээ үүнийг бодож бай. Худалдан авалт хийхдээ зөвхөн үнэ гэлтгүй, чанар, баталгаат хугацаа, үйлчилгээ зэргийг мөн харах хэрэгтэй.

3, Хямдрал авах боломжоо ашигла.
Зарим газар оюутан, ахмад настан, эсвэл элдэв бүлэглэлд багтдаг бол хямдрал үзүүлэх нь бий. Хэрэв та түүнд нь хамрагддаг бол, үүнийгээ ашигла. Монголд бол жижиг дэлгүүр, лангуунаас худалдан авалт хийхдээ, буулгах эсэхийг нь асуучихад юу илүүдэх вэ дээ.

4. Жорлонгийн ус хураагуурт тоосго эсвэл шилтэй ус тавих.
Энэ нь хураагдах усны хэмжээг багасгах бөгөөд ингэснээр усна мөнгөө хэмнээд зогсохгүй байгальд ч ээлтэй.

5. Байнга үйлчилүүлдэг дэлгүүрээсээ гишүүнчлэлийн карт ав.
Гишүүнчлэлийн картаар бага ч гэсэн хэмнэлт, бас урамшуулал авч болдог.

6. Бөөнөөр ав.
Цаас, амтлагч, гоо сайхны бараа гээд удаан хадгалж болох зүйлсээ бөөнөөр нь бөөний үнээр авснаар мөнгө болон цагаа хэмнэнэ.

7. Хоолоо төлөвлө.
Хоолоо долоо хоногоор урьдчилан төлөвлө. Ингэх нь дэлгүүрээс зорилгогүй олон юм авч, дараа нь хэрэглэлгүй хаяхаас сэргийлнэ. Хоолоо төлөвлөөд, боломжтойг нь урьдчилан хийж хөлдөөх нь цаг хэмнэ.

8. Өдрийн хоолоо хийж авч явах, мөн ус худалдан авсан ч дахин хэрэглэж болох савтайг ав.
Ажил дээрээ идэх хоолоо өөрөө хийж авч явах нь эрүүл хоололт бөгөөд мөнгөө ч хэмнэнэ. Хуванцар савтай ус авснаас, дахин ашиглаж болох шилтэй ус ав. Шилэндээ өдөрт 2-3 удаа шүүсэн ус хийгээд уух нь өдөрт авах шингэнээ нөхөн эрүүл мэндэд сайн төдийгүй, байгальд ээлтэй.

9. Гар утаснаасаа хянаж, удирдаж болох халаагч гэртээ суурилуул.
Гэхдээ манайд үүнийг хийх боломжтой эсэхийг мэдэхгүй юм, төвийн халаалтийн системтэй учир бараг л боломжгүй байх.

10. Хөлдөөгчтэйгөө нөхөрлө.
Зарим шинэ ногоог бодвол хөлдөөсөн ногоо хямд байдаг, Тэдгээрийг хөлдөөгчиндөө хадгалахад, хэзээ ч муудаж хаягдахгүй. Гэхдээ монголын хувьд хөлдөөсөн ногоо нь бараг үнэтэй байдаг тул, шинэ ногоог аваад хэрэглэх байдлаараа бэлтгэн хөлдөөж болно. Бас л удаан хэрэглэгдэнэ.

11. Спорт клуб (Gym) д явах хэрэггүй.
Жин, иогийн матрасс авахад бараг л 20$, гадаа гүйхэд үнэгүй. Интернэтээс хэрэгтэй дасгалаа авч харж хийгээд, заавал спорт зааланд явалгүй турж болно.

12. Гадуур гарахын оронд гэртээ хөгжилтэй тоглоом тогло.
Хэрэгтэй зүйлсээ гэртээ худалдан авч ууж, идэх нь гадуур гарснаас хамаагүй хямд, бас их ууж болно. ГЭНЭЭ.